
Дорнод аймгийн ууган үйлдвэрүүдийн нэг 60 жилийн түүхт Дорнодын гурилын үйлдвэр болон Дорнод аялал жуулчлалын нэгдэл хамтран Монгол Улсын хамгийн нам дор газар болох Хөх нуурт хотгорт энэ сарын 19-20-нд “Цас мөсний баяр” зохион байгуулжээ.
Дорнод аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох зорилготой эл аяллыг аймгийн Биеийн тамир спортын газар, “Дорнын их тал травел”, Дорнын цэнхэр хязгаар” компани болон МСҮТ, УБТЗ-ын Баянтүмэн тасгийн хамт олон дэмжиж ажиллажээ.
Түүнчлэн Хөх нуурыг зорьсон галт тэрэгтэй аялалд Хилийн 0132 дугаар анги, Аймгийн онцгой байдлыг газар, ДБЭХС ТӨК, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, Болор зочид буудал, “Дорнод гурил”, “Буйрын толио” компани, ТВ-6 телевизийн хамт олон хамрагдсан байна.
Хөх нуурыг түшиглэсэн өвлийн аялал жуулчлал бий болгох санаачилга гаргажээ | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.