
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Э.Бат-Үүл: Удахгүй дарангуйлагчийн сэтгэлгээтэй хоёр улстөрчийн тулаан эхэлнэ”, “М.Билэгт: Ярьсан зүйлсээр минь эвлүүлэг хийн сошиалд тавьж байна”, “Хэнтий аймаг дахь сурагчдын архиддаг, гэмт хэрэгтнүүдийн цуглардаг хүнсний үйлдвэрийн балгас” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Голомтын Д.Баясгаланг мөнгө угаасан, “Петровис”-ын Ч.Даваанямыг оффшор хөрөнгөтэй нь холбогдуулж саатууллаа”, “Эмнэлгийг дэмжээгүй намайг ялла”, “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна”, “Б.Одончимэг: Олон улсын наадамд дахин өөрийгөө сорино” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “”Ч.Даваанямын орооцолдсон оффшор хэмээх “олс”-ны үзүүр С.Баяр руу хөтлөв үү”, “Ерөнхийлөгчийн хуулийг ингэж дүгнэв”, “Н.Мөнхбаяр: Зээлийн барьцаанд ч тавьж болохгүй цом, өргөмжлөлөөр яах юм бэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.