Шууд Chart

Г.Аюурзана: Сэтгэл тайтгардаггүй ээ

2019-01-23 09:20:15

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана өөрийн сошиал хуудаснаа нэгэн бодууштай богино бичвэр нийтэлжээ.

Тэрбээр “Амьдралд юу ч бүтээж амжаагүй жаалууд ядуухан төрхтэй уугуул америк өвгөнийг басамжлан ширтэж, өвөг дээдсийнхээ дууг дуулахад нь шоолон тохуурхаж буй бичлэг харснаас хойш сэтгэл тайтгардаггүй ээ. Гол нь тэр жаалуудын харцыг! Мөнгийг л амжилт гэж хардаг тэр нийгэм хэн ч биш энэ жаалуудад яаж ийм зэвүүн харц суулгаж, ! Бусдыгаа инээлгэхийн л төлөө хэнийг ч нулимахад бэлэн, бусдад сүрхий харагдахын л төлөө хэнийг ч дэвслэхэд бэлэн, дотоод ертөнц нь даанч ядуу, ийм балар харанхуй хүмүүсийг энэ цаг үе бэлдэж байна. Энэ бол бидэнд ч хамаатай. Хаа сайгүй, Америк, Монгол ялгаагүй. Бид ч өнөөдөр үнэт үс, үнэт чулуу, үнэт торго, алт мөнгө шүтсэн утгаар л үндэсний баяртаа голчлон хандаж, хойч үедээ мөн л харагдах үзэмж, эд өлөгт ач холбогдол өгдөг хортой үлгэр дууриал үзүүлцгээсээр яваа. Үр хүүхдүүдийнхээ дотоод ертөнцийг урлагаар, уран зохиолоор, хүнлэг сэтгэлээр л баяжуулахгүй бол хэтэрхий ядуу энэ сэтгэлгээ маань үе дамжин архагшсаар хэзээ ч эдгэхгүй вий. Дотоод ертөнц нь баян иргэд л улс орноо өөд татдаг. Түүх зохиол ойлгодог, урлагийг үнэлдэг, хүнлэг ариун сэтгэлтэй хүмүүс л эх оронч байдаг. Бусдыг залилж, бусдыг дээрэмдэж, бусдаас хулгайлаад ч хамаагүй сайхан амьдрахыг хүсдэг хүмүүс яаж ч эх оронч байх билээ, яаж ч тэд хүүхдээ эх оронч болгож хүмүүжүүлэх билээ дээ? Тэдний дэргэд өсч буй хүүхэд эгэл даруухан мөрөөрөө амьдрахаас айдаг, бусдад тус дэм болохоос айдаг, бусдыг зөв зүйлд уриалан дуудахаас айдаг, бусдыг хайрлахаас айдаг хүмүүс л болцгооно…” хэмээжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Аюурзана: Сэтгэл тайтгардаггүй ээ  
Үзсэн: 4007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-24 11:15
ЭНЭ ЗУРГИЙГ УХААРЧ ОЙЛГОХОД БИЛГИЙН НҮД УХААН ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ.МАЛНУУДАД БОЛ ЗҮГЭЭР Л ЗУРАГ ХАРАГДАХ НЬ АРГАГҮЙ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-24 11:11
ЭМГЭНЭЛ МӨХӨЛ
зочин [127.0.0.xxx] 2019-01-24 06:13
би ч бас тэр бичлэгийг үзээд дургүй хүрсэн. хүйтэн сэтгэлтэй, толгой хоосон, хөвсөргөн залуус их юм даа, америкт ч тэр, монголд ч тэр.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-24 01:15
Манай Гүн хэтэрхий эмзэглэчихээгүй биз? Зүгээр ш дээ хөө. Ер нь бол чиний эмзэглэдэг асуудал бол бодитой оршдог.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-24 00:37
Чи өөрөө бохир балиар нүдээр хараад бнштээ малаа
үмбүүд [127.0.0.xxx] 2019-01-24 06:06
мал л бүхнийг мал гэж хардаг байхгүй юу. тэгэхээр чи өөрөө мал.
зочин [127.0.0.xxx] 2019-01-23 22:01
Манай залуус тун удахгүй биш. Энэ байдал аль эрт эхэлсэн монгол улс мөхөхлөрүүгээ явж байна. Даан ч яав даа Элбэгдоржоо, Бат-Үүлээ, Нөгөө Гончигдорж Хаа явнаа. Дорлигжов оо. Би нэг тохиолдсон зүйлээ ярий.Нас маань 60 гарсан би ид хийж бүтээмээр байдаг гэвч ажлын байр байхгүйхийдэг ажил маань хүүхэд хардаг. Охины хүүхдийг Савлуур дээр тоглуулж байлаа. Гэтэл 5-6-р ангийн хүүхэд охиныг маань тоглуулдаггүй /охин маань 5 настай/ тэгээд хэллээ чи дүү шиг хүүхдийг тоглуулаач гэсэн чинь энд томчуудын хүүхэд тоглодог гэнэ ээ. Тэгээд чи хэний хүүхэд вэ? гэсэн чинь манай аав компаний захирал гэнэ. Ийм Л хий сэтгэхүй ноёлж байна даа
Зочин [127.0.0.xxx] 2019-01-23 20:10
Mundag zohiolch shuu.gaviyatdaa uran buteeliin amjilt husie
zochin [127.0.0.xxx] 2019-01-23 17:47
yag unen manai zaluu humuus iim bolohod tun ch oirhon za barag bolchixsondoo
үнэн үнэн [127.0.0.xxx] 2019-01-23 17:33
монгол удахгүй хятадаас хараат болчихоод бид ингээд хятад залууст доромжлуулаад зогсож байхгүй л байгаасай. компьютерийн араас гуцаад байгаа банди нар өвгөн болчихоод ингэээ л зогсож байхгүй байгаасаа. бодох л үг бичсэн байна. Аюурзана зохиолч бол гарцаагүй сайн боловсролтой, эх орно бодох сэтгэлтэй л хүн дээ. гурван ч номуудыг нь уншиж байлаа. Өнөөдөр үнэндээ монголчуудын тал нь шахуу өнгө мөнгө хөөсөн, худлаа гарууд болсон доо
dasdas [127.0.0.xxx] 2019-01-23 16:20
Харах өнцөгөө өөрчил. Дандаа шүүмжийн сэтгэлээр харахаа боль. Гайхсан бахархсан харц л байна. Та гуай өөрөөл тийм сэтгэхгүйтэй байна даа.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-23 20:57
Би бас яаж хараад байгаа юм бол? Энгийн л хөвгүүд , энгийн л харц байх шиг. Уг бичлэгийг бүрэн үзээгүй болохоор мэдэхгүй юм. Хаа газар ,өдий насны хүүхдүүд шогч маягийн , юмыг хөнгөн хүлээж авах зантай байдаг даа. Би Аюурзаны номыг унших дуртай , түүний философид дуртай. Гэлээ гээд түүний бичсэн болгоныг дэмжээд , санал нийлнэ гэж байхгүй л дээ.
хн [127.0.0.xxx] 2019-01-24 06:17
уг бичлэгийг бүрэн үзээгүй гэнэ ээ. тэгвэл үзээгүй юмныхаа тухай битгий ярь л даа. үзсэн хүн нь бичсэн байна ш дэ. би бол дуустал нь үзсэн. зэвүүн санагдсан, тэр залуус
Зочин [127.0.0.xxx] 2019-01-23 18:46
Гайхаж бахархсан харц огт биш ээ. Бас тэр инээднийх нь тухай америкчууд өөрсдөө маш олон шүүмж бичицгээсэн. Sign for atrocity гэж бичсэн байна лээ
Muu golog [127.0.0.xxx] 2019-01-23 17:04
Chi muu golog Ayurzana gyain gants nomiig unshchihaad olon yum hutsaarai chi Muu avilgachin ii shees l biz chi
ЖЖЖ [127.0.0.xxx] 2019-01-23 16:10
ЯГ ҮНЭН. БОДОХ Л АСУУДАЛ

Бидэнтэй нэгдээрэй