Шууд Chart

М.Сономпилд холбогдох шүүх хурал хойшлов

2019-01-23 17:00:00

Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хүлээн авч хянан хэлэлцсэн. Гэвч М.Сономпилын өмгөөлөгч  Б.Доржсүрэнгийн шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг ирэх сарын 18-ны 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны сүүлээр олны анхаарал татсан зарим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Тэр дунд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан “..Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан”.  Мөн “..Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүлсэн байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Сономпилд холбогдох шүүх хурал хойшлов  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй