
- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Засгийн газрын III байр
09:00 цагт: Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөгөөн 401 тоотод болно.
ХХААХҮЯ
10:00 цагт: "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" хоёр дахь шатны арга хэмжээний нээлтийн ажиллагаа болно.
МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төв
10:30 цагт: Монголын хүнсчдийн холбоо сар шинийн баярыг тохиолдуулан ард иргэдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 70160086
Баянгол дүүрэг
12:00 цагт: Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй томоохон төсөл болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгөх ажиллагаа, нээлтийн ёслол болно. Утас: 99931551
ӨНӨӨДӨР: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн нээлт болно | ||
Үзсэн: 1135 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.