Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-01-24 09:14:54

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гавж Д.Нямсамбуу: Муу сэтгэл нэмэгдвэл хүмүүс өөрийгөө мэдрэхгүй орилолдоод, чарлалдаад, алалдаад тайвширч чадахгүй болчихдог”, “Хэрвээ хотын дарга болбол”, “Зуун настай сэтгүүлч” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна”, “Төсвийн орлогыг нэмэх “төрийн дарангуйлал”, “Д.Цэрэнсодном: Монголчууд минь шинийн 2-нд багтааж золгодог болъё. Уламжлал тийм” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Намын даргаа “ичээсэн” нийслэлийн МАН”, “Д.Цогтбаатар: 10 гаруй оронд Элчин сайд томилно”, “Таван толгой түлш зах зээлийн 80 хувийг хангана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй