
Олон нийтийн зүгээс мэдээлэл өгөхийг шаардаж буй хүний амь нас хохирсон, хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2018 оны аравдугаар сарын 24-нд “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн цогцос Хан-Уул дүүргийн 15-р хороо "KH апартмент" хотхоны хойд талд байрлах, барилгын хоосон хашаанаас олдсон хэргийн шалгалтын ажиллагаа дууссан. Энэ тухай
. Өнгөрсөн гурван сарын хугацаанд талийгаачийн хувийн байдал, хань харилцаа, гэмт хэрэг гарах үед хамт хүн байсан уу, сэжигтэй нөлөөлөл байсан эсэх талаар нэлээн өргөн хүрээтэй шалгаж ажилласан. Энэ хугацаанд хохирогчийн ээжээс гаргасан хүсэлтийн дагуу тодорхой сэжиг таамгуудыг шалгасан. Өөрийн биеэр хохирогчийн ээж болон өмгөөлөгчдийг нь хүлээн авч уулзсан. Энэ хэрэгт сэжиглэгдэж яригдаж байгаа хүмүүст шалгалтын ажиллагаа хийсэн” гэв. Мөн мөрдөн байцаалтын хавтаст хэргийн материалаас цогцос олдсон газрын буюу цоожтой, хүнгүй хашааны зургийг сэтгүүлчдэд үзүүлэв.Үүнээс гадна хэргийн газар үзлэг хийх үеийн орцны онгорхой тагтны зургийг үзүүлэхдээ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал “Бид мөрдөн байцаалтын туршилт явуулж, тагтны онгорхой цонхоор хүн багтах эсэхийг шалгасан. Туршилтаар энэ зайгаар хүн багтах боломжтой гэдэг нь тогтоогдсон. Цахим орчинд яригдаад байгаа шиг хөрөнгө чинээтэй албан тушаалтан, энэ хэрэгт нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрэв нөлөөнд автсан бол мөрдөгч энэ талаар мэдэгдэх үүрэгтэй. Ийм нөлөөлөл гараагүй. Бид хэн нэгний нөлөөнд автаж нотлох баримтыг нууж, гэмтнийг хаацайлах явдал гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх албан тушаалтнууд. Франц улсад суугаа Гэрэлхүүгээс энэ хэрэгт гадны хүмүүс оролцоотой гэсэн нэмэлт мэдээлэл гаргасныг бид үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байна. Энэ тухай мэдээллийг
. . Бид энэ чиглэлийн шалгалтын ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ” гэсэн юм.Ч.Чамин-Эрдэнийн хэргийн шалгаж дууссан материалыг хохирогчийн талд танилцуулж эхэлсэн гэв | ||
Үзсэн: 2922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.