Шууд Chart

Э.Билгүүн: Талийгаачийг харгисаар зодсон гэдгийг хамт байсан цэргүүд гэрчилсэн

2019-01-25 14:31:34

Олон нийтийн зүгээс мэдээлэл өгөхийг шаардаж буй хүний амь нас хохирсон, хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч нас барсан хэргийг шалгаж эхэлсэн. Энэ хэрэг дээр хуульд заасны дагуу цогцосны гаднах үзлэг хийж, хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Бид нар Дорноговь аймагт шалгаж буй хэргийн материалыг татаж авч үзсэн. Эргэлзээтэй асуудлууд байсан. Хүний амь нас хохирсон хэрэгт мөрдөгчид үзлэг хийхдээ шинжээч болон хүний эмчийг оролцуулдаг. Дорноговь аймгийн шинжээч нас барсан хохирогчийн биеийн байдалд үзлэг хийхдээ “биедээ ил харагдах гэмтэл шархгүй” хэмээн хэргийн материалд бичсэн байсан. Зурган дээр гарсан хүрэл улаан толбо, зулгаралт гадны нөлөөтэй эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, нягталж дахин үзлэг хийх арга хэмжээ авч байгаа. Мөн цэргийн ангид тухайн өдөр болсон зүйлсийг мэдүүлэг авч шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад цэргийн алба хаагч нэг нэгэндээ гар хүрсэн байдал гарч байгаа. Зарим үйлдэл дүрс бичлэгт үлдсэн байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан. Тухайлбал, ээлжийн улирагч ахлагч цэргийн албан хаагчид гар хүрч буй бичлэг бий. Энэ нь хохирогчийг үхэлд хүргэсэн үү гэдэгт мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага тусгай мэдлэгийнхээ хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэлт гаргаж шалгалтын ажиллагаа цааш үргэлжилнэ” гэсэн юм.

Мөн амиа алдсан дээрх цэргийн албан хаагчийн ар гэрийнхэнд хууль зүйн туслалцаа үзүүлж буй хохирогчийн талын өмгөөлөгч Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн  нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр өмгөөлөгч Э.Билгүүн “Цэргийн алба хаагч Б.Алтантулга харамсалтайгаар амиа алдсан хэрэг энэ сарын 22-нд гарсан. Энэ хэвлэлийн хурлаар хэргийн жинхэнэ бодит нөхцөлийг мэдээлнэ. Талийгаачийг гүйж байгаад бахардаж унаад дараа нь золгүй байдлаар нас барсан гэх мэдээлэл өчигдөр тарсан. Гэтэл талийгаачийг гүйх явцдаа бахардаж унахад нь, дээрээс нь дэвсэж, өшиглөж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд гэрчилсэн байдаг. Цэргийн ангийн доторх камерын бичлэгээс харахад талийгаач ямар ч тэнхэлгүй болсон байхад нь түүнийг чирч аваачин орон дээр тавьсан. Нэг цагийн дараа эмч үзэхэд хохирогч нас барсан гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Талийгаач ямар нэг суурь өвчингүй, бие бялдрын хувьд эрүүл байсан учир цэргийн албанд тэнцсэн. Тиймээс золгүй байдлаар амиа алдах ямар ч үндэслэл байхгүй" гэв.

Дараа нь өмгөөлөгч Б.Өлзийцэрэн  “Талийгаачийг амьсгалын дутагдалд ороод бахардсан байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байтал “баашилж байна” хэмээн зодсон байгаа. Энэ үйлдэл талийгаачийг амиа алдахад нөлөөлсөн. Тиймээс яаралтай тусламж үзүүлээгүй эмч, тухайн гэмт хэргийг таслан зогсоогүй цэргийн ангийн албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэхээр гомдол гаргасан. Түүнчлэн талийгаачтай цуг гүйж байсан цэргүүдээс хохирогчийн талын өмгөөлөгчдийг байлцуулан мэдүүлэг авах гэсэн хүсэлт Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-т гаргасан” гэсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Билгүүн: Талийгаачийг харгисаар зодсон гэдгийг хамт байсан цэргүүд гэрчилсэн  
Үзсэн: 2239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
4710 [127.0.0.xxx] 2019-01-26 08:47
Цуг байсан цэргүүд дээрээс ирэх дарамт шахалтаас айгаад үнэн зөв мэдээлэл өгөхгүй ээ.Бүгдийг нь цэргээс халуулж ч вм уу өбр анги руу шилжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй бхаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-25 20:49
Ingej yrij bga hvmvvs n tged hamt bsan tsergvvdig daramtalj vnen mvnnig helsen tsergiin tegne ingene gj svrdvvlj ailgaj bjil taaraa
Mandalhangai aluurchind [127.0.0.xxx] 2019-01-25 15:48
Zuvuur shiideesei umhii yargchin aluurchidiig shiitgeh estoi ingeed tsereguudiig zodood alaad bval hen ur huuhedee tseregt yavuulahiin ter muu novshiin mandalhangai geed buzariig uuriig ingeed zodood alchih ymsan
2222 [127.0.0.xxx] 2019-01-25 15:47
22w22222
[127.0.0.xxx] 2019-01-25 15:47
22w2
127.0.0.1 [127.0.0.xxx] 2019-01-25 15:47
2222
127.0.0.1 [127.0.0.xxx] 2019-01-25 15:47
2222
Зочин [127.0.0.xxx] 2019-01-25 15:47
2https://www.facebook.com/groups/837069342970274/permalink/2305062572837603/?sale_post_id=2305062572837603https://www.facebook.com/groups/837069342970274/permalink/2305062572837603/?sale_post_id=2305062572837603

Бидэнтэй нэгдээрэй