
- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ХАНГАРДИ ОРДОН
11:00 цагт: НИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр батлах тухай, Төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461
Туушин зочид буудал
11:00 цагт: ХБНГУ-ын ЭСЯ, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлэх "Ур чадварыг бэхжүүлэх нь” төслий албан ёсны нээлт болно. Төслийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ш.Дуппел болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 91915340
НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлагдаж байгаа тухай болон “Залуучуудын хөгжлийн төв”-ийн дэргэд мэдээллийн технологийн найман төрлийн нарийн мэргэжлийн сургалт тогтмол төлбөргүй зохион байгуулж, БНСУ-аас аутсорсинг захиалга төсөл хэрэгжүүлж, залуучуудыг өндөр цалинтай ажилд зуучилж байгаа талаар мэдээлэл өгнө. Утас: 89017101
ӨНӨӨДӨР: Залуусыг өндөр цалинтай ажилд зуучлах талаар мэдээлэл өгнө | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.