
- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
10:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
11:00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
14:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Үндсэн хуулийн цэц
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.
Holiday Inn
10:00 цагт: МУБИС-ийн салбар сургууль болох Боловсрол Судлалын сургууль нь 2015 оноос эхлэн Монгол Улсад анх удаа Насан туршийн боловсролын багш, Тусгай хэрэгцээт боловсролын багшийн ангид элсэлт авсан. Дээрх мэргэжлийн анхны ангиудын төгсөлтийн баяр болно. Утас: 94117242, 90911003
Шүүхийн ерөнхий зөвлөл
11:00 цагт: "Монгол Улсын 2018 оны шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Утас: 99122141, 96664674
Үйлдвэрчний эвлэлийн холбоо
11:00 цагт: Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш ажилчдын цалингийн нэмэгдэл хэлэлцээрээр тохирсон хувь хэмжээнээс дутуу олгож байгаа, 26 мянга гаруй туслах ажилтнуудын цалингийн зөрүүг нэмэгдүүлэхгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99027019
БСШУСЯ
11:30 цагт: Монгол Улсын шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг шалгаруулан алдаршуулж “Хүндэт өргөмжлөл” болон 30 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Утас: 88008781
ӨНӨӨДӨР: Шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна | ||
Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.