Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-01-30 09:22:21

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “О.Адьяа: АНУ-ын хөдөө аж ахуйд ажиллах монгол залуусын тоог хязгаарлахгүй”, “А.Ундраа: Өнгөрсөн 20-иод жилийн бүх л болохгүй, бүтэхгүй үйл явцыг нэг хүн дээр тохож байгаа нь ёс бус үйлдэл”, “Баабар: Би шинэ үеийнхэнд найддаг” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Цөмийн шинэ тоглогч Монгол”, “Б.Саран: Уул уурхайн ашиглалтаас эвдэрсэн 8871.2 га талбайг нөхөн сэргээх шаардлагатайг тогтоолоо”, “Гараандаа гацсан гарааны компаниуд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Их хурал М.Энхболдыг чөлөөлж байх зуурт шүүх С.Баярцогтыг суллалаа”, “Нөхөн сонгуулийг зургадугаар сарын 30-нд явуулахыг дэмжив”, “Д.Ганбаяр: Хөрөнгийн эздийн сэтгэлгээ хуучнаараа байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй