Шууд Chart

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хорих шаардлагагүй гэж шийдвэрлэв

2019-01-30 15:57:57

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал хүргүүлсэн байна. Түүнийг урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал хүргүүлсэн юм.

Тэгвэл шүүх хурлаар Д.Гантулгыг  цагдан хорьж холбогдох хэргийг шалгах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн ба Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга түүний найз Э нар өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн.

Мөн үүнээс өмнө Д.Гантулга иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Уг хэрэг прокурорын хяналтын шатанд шалгагдаж байгаа юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хорих шаардлагагүй гэж шийдвэрлэв  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй