Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Төвлөрсөн ариутгал, нян судлалын лаборатори”-ийн нээлт болно

2019-01-31 07:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 31ий өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Ёс зүйн дэд хорооны хуралдаан “Г” танхимд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

09:00 цагт: "Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв"-ийг танилцуулна. Утас: 91915340

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

09:00 цагт: “Төвлөрсөн ариутгал, нян судлалын лаборатори”-ийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 90082028

ХХААХҮЯ

09:30 цагт: "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалт эхэлнэ. Утас: 80019000

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монгол адуутай иргэд эрлийз адууг уламжлалт морин уралдаанд оролцуулдаг асуудлыг эсэргүүцэж холбоо байгуулан ажиллахаар болсон талаар уяачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД

10:30 цагт: Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн их гэрт, тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ нийт сүсэгтэн олон, ард иргэдэд хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэнэ. Утас: 360066, 88048481, 88061991

УУХҮЯ

11:00 цагт: "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 99209315

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

11:40 цагт: Монгол улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Богд хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 88016871, 99089487, 8813696

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

12:00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” компанийн барьж, ашиглалтад оруулсан 70 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 89064212, 86001672

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

14:00 цагт: Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно. Утас: 98119897

 

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Төвлөрсөн ариутгал, нян судлалын лаборатори”-ийн нээлт болно  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй