
- Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Хавдар судлалын үндэсний төв
09:00 цагт: "Би хавдрын эсрэг үйлсийг дэмжигч. Би энэ үйлст нэгдсэн" уриатай Хавдрын эсрэг дэлхийн өдрийг угтсан арга болно. Утас: 99063902
Хангарди ордон
10:30 цагт: Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар “Зураг төслийн хүрээлэн” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, Орон нутгийн хамгаалалтанд авах, Хөрөнгө бүртгэн авах болон бусад асуудлаар хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461
Монголын Үндэсний Музей
11:00 цагт: "Монголчуудын уламжлалт тоглоом наадгай" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 70110913, 99123922
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
11:30 цагт: “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шинэ гэрээнд хамтран ажиллах талаар газрын үсэг зурах үйл ажиллагаа болно. Утас: 99180704, 88010867
Хас банк
14:00 цагт: Швейцарын хөгжлийн агентлаг, ХасБанк болон Монголын бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэх малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулна. Утас: 99109723, 99209013
ӨНӨӨДӨР: "Монголчуудын уламжлалт тоглоом наадгай" үзэсгэлэнгийн нээлт болно. | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.