Шууд Chart

Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг батлан даалтад гаргалаа

2019-02-01 16:40:28

Нийслэлийн прокурорын газраас Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар болон  Ч.Бямбаа нарт холбогдох цагдан хорих  хугацааг сунгуулах санал хүргүүлснийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хүлээн авч хянан хэлэлцлээ. Ийн Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд цагдан хорих хугацааг сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, өнөөдрөөс тэдний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг батлан даалтад гаргалаа  
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй