
Дэлхий нийтэд чухал ач холбогдол бүхий ус, намгархаг газар, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц /РАМСАР/-ийг баталсан хоёрдугаар сарын 2-ны өдрийг “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Ус намгархаг газар ба Уур амьсгалын өөрчлөлт" уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дашрамд дуулгахад, 1970 оноос хойш дэлхийн ус намгархаг газрын 35 хувь нь устаж үгүй болсон. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад нөлөөлөх эл чухал системийг хүн төрөлхтөн хамтдаа хамгаалж, сэргээхийн төлөө ажиллах шаардлагатайг байгаль хамгаалагч, судлаачид онцолдог.
Ус намгархаг газар нь нүүрстөрөгчийг шингээж хуримтлуулах, ган гачгийн нөлөөллийг багасгах, үерийн эрсдэл, салхи шуурганы эрчмийг бууруулах, эрэг орчмыг хамгаалах чухал ач тустай юм.
Өнөөдөр “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” тохиож байна | ||
Үзсэн: 1670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.