Шууд Chart

Алга болсон байлдагч нас баржээ

2019-02-02 14:13:51

Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.В өнгөрсөн сарын 30-нд харуулын байрлалаа орхиж, морьтойгоо алга болсон. Түүнийг албан бус эх сурвалжууд цэргийн албанаас оргосон байх магадлалтай хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл дээрх .

. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалжаас тодруулахад, “Энэ хэрэг хоёр улсын харилцаагаар зохицуулагдах учир одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Дашрамд дуулгахад, Байлдагч В өнгөрсөн оны аравдугаар сард Завхан аймгийн Асгат сумаас цэргийн албанд татагдсан,  19 настай, урьд нь чөлөө хүсч байгаагүй аж. Тэрбээр харуулын үүрэг гүйцэтгэх үедээ хүлээж авсан сум, автомат буутайгаа алга болсон бөгөөд эрлийн явцад ОХУ-руу хил давсан нь тогтоогдож, хоёр улсын хамтарсан баг эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Алга болсон байлдагч нас баржээ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй