Шууд Chart

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжинэ

2019-03-13 14:49:39

“Эрүүл шүд- эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2018-2022 онд нийт 37 тэрбум төгрөгийн төсвөөр хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн онд гаргасан. Хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр буурна гэж үзэж байгаа юм. Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр. Мөн эмчилгээний цаг хугацаа урт зэрэг нь шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Тус хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь иргэдэд хүлээлт үүсгэж байгаа учраас энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт нэмэгдэж байна. 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд хамгийн их буюу 90 гаруй хувьтай гарчээ. Харин өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шүд цоорох өвчтэй 2-12 насны 725 мянга 600 гаруй хүүхэд байна.


“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжинэ   
Үзсэн: 2056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 10:49
Энэ үзэхгүй, хүүхдийн цаг авахгүй боломжгүй гээд байгаа шүдний эмнэлгүүддээ арга хэмжээ аваачээ. Баянзүрх дүүргийн UB DENTAL CENTRE хүүхдийн цаг авахгүй үзэхгүй гээд байна шүү дээ. Одоо цаг авчихсан хүүхдээ дийлэхгүй байна ч гэх шиг. 6.15наас хойш цаг авахгүй гээд байна шүү дээ. Энэ асуулдалд хэн хяналт тавьж хариуцлага тооцох ёстой вэ төр засагааа????????
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 10:47
Баянзүрх дүүргийн зарим эмнэлэг хүүхэд үзэхгүй гээд байна шүү дээ яах юм бэ?? Улсаас орж ирэх мөнгө санхүүжилт нь орж ирэхгүй байгаа. Дахиж хүүхэд үзэхгүй, хүүхдийн цаг авахгүй гээд байна. Энэ асуудлаа шийдээд мөнгө санхүүжилтаа оруулаачээ. Худлаа баахан юм яриад амьдрал дээр хэрэгжиж байгаа нь хаана байгаан?????
Зочин [127.0.0.xxx] 2019-04-18 09:36
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна. Яг ямар журмаар хэрэгжих юм бүрэн эрүүлжүүлэх юмуу эсвэл нэг удаа тодорхой мөнгөн дүнгээр эмчилгээ хийх юмуу

Бидэнтэй нэгдээрэй