Шууд Chart

Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

2019-03-14 14:00:00

Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг.

Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчлөл их байдаг. Тэр дундаа эцсийн хүндрэл болох бөөрний архаг дутагдал ихсэж өвчтөний амь насанд аюул учруулж олон тооны хүн гадаад дотоодод өндөр өртөг зардал бүхий эмчилгээ хийх болсон. Эрүүл мэндийн  яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хүн амын сүүлийн таван жилийн дүнгээр 3-р байранд, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байна. Бөөрний өвчлөл үүсгэх гол шалтгаануудын талаар "Адам" эрэгтэйчүүд, бөөрний эмнэлгийн эмч Н.Нансалмаагийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Дэлхий дээр өдгөө бөөрний архаг өвчтэй 600 гаруй сая хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын  нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулддаг гэсэн тоон судалгаа бий. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудал манай улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм.


Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна  
Үзсэн: 2908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй