Шууд Chart

Уушигны хатгалгааны эсрэг товлолын вакцин үр дүнгээ өгч байна

2019-03-14 15:00:00

Уушгины хатгалгааны эсрэг товлолын вакцин үр дүнгээ өгч байна. Улирлын чанартай томуу томуу төст өвчний 20 гаруй хувийг уушгины хатгалгаа өвчин эзэлдэг. Үүнд 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өртдөг байна. Тиймээс өнгөрсөн оны 3-р сараас эхэлж манай улс уушгины хатгалгааны эсрэг товлолын вакциныг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь эерэг үр дүн өгч байна гэж Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.

Өнгөрсөн жилийн хувьд 38000 хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110000 тун вакциныг захиалж хийсэн. Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхдэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтох юм байна.


Уушигны хатгалгааны эсрэг товлолын вакцин үр дүнгээ өгч байна  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй