Шууд Chart

Сибирийн ойд 11 хоног төөрсөн гурван настай охины хөшөө

2019-03-28 10:04:55

Зэрлэг амьтдаар дүүрэн Сибирийн ойд төөрсөн гурван настай бяцхан охин 11 хоногийн дараа эсэн мэнд олдсон тухай мэдээ 2014 онд хүмүүсийг баярлуулж басхүү гайхшруулсан.
“Siberian Times” сонинд бичсэнээр Карина Чикитова охин долоодугаар сарын 29-ний өдөр Бүгд найрамдах Саха улсын алслагдмал газрын нэг болох Омон тосгон дахь гэрээсээ төөрөн сураггүй болжээ. Охин ойролцоох тосгон руу явсан аавынхаа хойноос нохойтойгоо дагаж яваад ийнхүү төөрсөн аж. Тосгодын хооронд ямар нэгэн утасны сүлжээ байдаггүй тул охиныг явснаас хойш дөрвөн өдрийн дараа л алга болсныг нь мэдэж тосгоны иргэд нийтээрээ охиныг хайх ажилд яаравчлан орсон юм.
Саха нь өвөлдөө Сибирийн хамгийн хүйтэн бүс нутагт ордог бөгөөд зуны цагт ч шөнөдөө нэлээд хүйтэн хонодог байна. Бяцхан охин зэрлэг жимсээр хооллон, голын усаар ундалж, нохойгоо тэврэн, өвсөөр хучин унтдаг байсан хэмээн ярьжээ. Гэвч ийнхүү өвсөн дунд нуугдсан нь эрэлчид охиныг олоход хүндрэл учруулсан байна.
Түүнийг наймдугаар сарын 11-нд олсон бөгөөд охинтой хамт сураггүй болсон нохой тосгондоо ирж, зам зааснаар эрлийн үйл ажиллагаа амжилттай өндөрлөжээ.
“Якутын зарим хэсэг шөнөдөө хасах градустай хонодог болсон учир бидний санаа маш их зовж байсан. Гэвч бид охиноо нохойтойгоо хамт байгаа гэж итгэн найдлага тавин хайсаар байсан. Гэвч манай нохой ганцаараа эргэн ирэх үед бидний зүрх зогсох шиг болж охиноо алдчихлаа л гэж бодож байлаа. Эрлийн багийнхан ч охиныг ийм удаан амьд байгаа гэдэгт эргэлзэж байсан юм. Охиныг хайж байхдаа зэрлэг баавгайтай хүртэл таарсан. Энэ бүхэн биднийг итгэл найдвараа бүр мөсөн алдахад хүргэсэн. Гэтэл хэний ч санаанд оромгүй зүйл болж нохой охины байгаа газрыг бидэнд зааж өгснөөр барахгүй түүнийг эсэн мэнд байхыг оллоо. Гайхамшиг гэдэг л энэ байхдаа” хэмээн охины ээж тухайн үед хэлж байсан.
Карина охин шумуулд бага зэрэг хазуулсныг эс тооцвол ямар нэгэн хүнд бэртэл, гэмтэл аваагүй аж. Энэ явдлын дараа .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сибирийн ойд 11 хоног төөрсөн гурван настай охины хөшөө  
Үзсэн: 6627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-29 09:25
Монголчууд минь бурханд итгэсээр байна уу Бурхан биш нохой хүнд илүү туслана даа
059 [127.0.0.xxx] 2019-03-29 09:00
nulims garchikhlaa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-29 03:01
burhanii avral bish sain nohoinii ach,yumiig boditoor harna uu.
иргэн [127.0.0.xxx] 2019-03-28 23:28
Хөөрхөн охин хөшөөнийхөө дэргэд зургаа авахуулсан юм уу
Зочин [127.0.0.xxx] 2019-03-28 22:54
сайхан мэдээлэл
Зочин [127.0.0.xxx] 2019-03-28 21:16
Ямар гое уйл явдал болоо вэ,Хамгийн гое нь нохой гэдэг амьтан ямар ухаантай юм бэ,Хумуус минь золбин ч бай ер нь ямар ч нохойг хайрлах нь зев юм даа,Тэр золбин гээд байдаг нохдод ч буян санаж идэх юм егч бай,
Зочин [127.0.0.xxx] 2019-03-28 20:36
Ahsgyidee
Зочин [127.0.0.xxx] 2019-03-28 20:04
бурханы аврал байхаа
Зочин [127.0.0.xxx] 2019-03-28 19:24
Ус уух хувьтай л хүүхэд байж дээ.Нохой эзэндээ үнэнч гэдгийн нотолгоо доо
zochin [127.0.0.xxx] 2019-03-28 18:31
bayrtaa medee bn,urt udaan 100 naslaaraa,
Иргэн [127.0.0.xxx] 2019-03-28 17:44
Сайхан мэдээ байна хөрхөн охинд амьдрах хув байжээ

Бидэнтэй нэгдээрэй