Шууд Chart

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.4 хувиар буурчээ

2014-02-10 15:20:36

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх долоо хоногийнхоос 0.1 хувиар буурчээ. Тодруулбал, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.3 хувиар өсч, дээд зэргийн савласан гурил 0.4 хувиар буурч, нэгдүгээр зэргийн задгай гурил, хоёрдугаар зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Мөн элсэн чихрийн үнэ өмнөх  сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй гарчээ. Улмаар ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй гарсан байна. 

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.4 хувиар буурчээ  
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй