
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин авч байгаа иргэдийн судалгааг ирэх тавдугаар сар гэхэд гаргаж дуусгана гэдгээ хэллээ. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн түвшинд судалгаа хийхээс гадна цалин хөлс, тэтгэврийн нэмэгдэл хэр бодит байгаа талаар арав гаруй асуудалд анхаарч ажиллахаар болжээ. Энэ ажил улсын хэмжээнд “Хөгжил эв нэгдэл” уриатай ирэх тавдугаар сар дуустал үргэлжилнэ гэж холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Цалин багатай иргэдийн судалгааг гаргана | ||
Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.