Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

2019-05-04 09:55:26
Error loading player: No playable sources found

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно.

2019 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар  баруун хойноос  секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр сэрүүсч 5-10 хэм, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 7-9 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цагийн хүрд

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй