Шууд Chart

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн агсны хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ

2019-05-06 13:41:48

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, их эрдэмтэн, зохиолч, нэрт гүүш Ц.Дамдинсүрэнгийн хөшөө өнөөдөр морин цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ.

Уг хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх, “Болор цом”-ын хошой эзэн Ц.Хулан санаачилж, их эрдэмтний төрсөн нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газар, зарим хувь хүн бүтээлцсэн байна.

Хөшөөг Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд таван метрийн өндөртэйгээр урласан байна.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, “Болор цом”-ын эзэн, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо болон нутгийнх нь удирдлагууд оролцсон юм.

Ц.Дамдинсүрэн агсан нь 1908 оны есдүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Матад суманд төрсөн билээ.

Сонирхуулахад, түүний хөшөөг бүтээсэн А.Очирболд нь Чингис хаан нисэх онгоцны буудлаас нийслэл хотын төв рүү явах замд буюу морин тойруулгын гадаа сүндэрлэх аварга том азарганы "Улаан хуй" хөшөөг. Мөн Чингис хаан, Чингүнжав, Мандухай цэцэн хатан бүтээлүүдээс нь гадна 304 маркийн чанартай гангаар хийсэн бүтэн үзэсгэлэнгийн ган баримлын ажил гүйцэтгэжээ.

Тэдний нэг нь “Сентрал таур” барилгын хүлээлгийн танхимд байрлах "Би" бүтээл юм.

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн агсны хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ  
Үзсэн: 1457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй