Шууд Chart

Өнөө шөнөдөө цас үргэлжлэн орж цасан шуурга шуурна

2019-05-11 21:44:43

Өмнөговь-Улаанбаатарын чиглэлийн замд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаагаас Цогт-Овоо суманд одоогоор 5 хүнийг эрэн хайж байгаа юм байна. Цаг агаар муухайрсан энэ үеэр Сэврэй, Гурвантэс, Ноён, Даланзадгад сумдад тог тасарсан харанхуй байна. 

2019 онд 05 сарын 11-ний 20 цагийн байдлаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогтцэций сумдад 6мм, Хүрмэн 4мм, Мандал-Овоо, Ноён сумдад 3мм, Манлай 1мм, Ханбогд, Номгон, Баян-Овоо сумдад 0,7мм цас орсон байна. Булган 17см, Даланзадгад 12см, Цогт-Овоо 8см, Цогтцэций, Хүрмэн, Ноён сумдад 4-5см, Гурвантэс 2см цасан бүрхүүл тогтжээ.

Сэврэй сумын сүлжээ тасарч одоогоор мэдээ ирүүлээгүй байна. Өнөө шөнөдөө цас үргэлжлэн орж цасан шуурга шуурна.

Иймд ард иргэдийг хол замд гарахгүй байхыг анхааруулъя.


Өнөө шөнөдөө цас үргэлжлэн орж цасан шуурга шуурна  
Үзсэн: 2279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй