
ХонгКонг-д ялтан шилжүүлэх хууль батлах гэж байгааг идэвхтнүүд эсэргүүцэж, АНУ-аас туслалцаа хүсчээ. Шинэчлэн батлах гэж байгаа хуулиар гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг Хятадын төв засгийн газарт шилжүүлэх нөхцөл бүрдэх юм. Ардчиллыг дэмждэг идэвхтнүүд үүнийг эсэргүүцэн бүх нийтийн жагсаал цуглаан болж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын парламент буюу Конгресс дэх Хятад улсын хүний эрхийн асуудлыг хянан хариуцсан хорооноос лхагва гарагт тэдгээр идэвхтнүүдийг урьж уулзан, ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэж байгаа шалтгааныг нь сонссон байна.
Идэвхтнүүдийн хувьд “удахгүй батлах гэж байгаа хуулийн өөрчлөлтийн хүрээнд ХонгКонг дахь Америк иргэдийг ч хуурамчаар далим гаргаж Хятадын засгийн газарт шилжүүлэх нөхцөл бүрдэж магадгүй” хэмээн Америкийн хууль тогтоогчдод хэлсэн байна. Мөн “энэ хуулийг батлах гэж байгаагийн цаана Бээжин байгаа юм” гээд Хятадтай хийж байгаа худалдааны яриа хэлэлцээнийхээ хүрээнд арга хэмжээ авч өгөхийг Америкийн талаас хүсчээ.
Америкийн зүгээс ХонгКонгийн ялтан шилжүүлэх хуулийн өөрчлөлтөд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн нь Бээжингийн ширүүн эсэргүүцэлтэй тулаад байна. Хятадын эрх баригчид бусад улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлцэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Ялтан шилжүүлэх хууль батлах гэж байгааг эсэргүүцэж, АНУ-аас туслалцаа хүсчээ | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.