
“Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр буюу пүрэв гарагт хилийн хяналт хамгаалалтаа чангатгах, өргөдөл гаргагчдыг дэмждэг цагаачлалын системдээ өөрчлөлт оруулах нэгэн шинэ төлөвлөгөөг танилцуулна” гэж түүний засаг захиргаанд ажилладаг албаны хүмүүс мэдээлж байна.
Үүнд, жил бүр АНУ-д цагаачлах зөвшөөрлийг 1,1 сая-д тогтвортой барихаар тусгаж байгаа юм байна. Гэхдээ гэр бүлээрээ цагаачлах зөвшөөрлийг 1,1 сая хүний 30 гаруй хувьд л олгохоор төлөвлөж байна. Харин оронд нь өндөр ур чадвартай ажил эрхэлдэг хүмүүсийг эхнэр нөхөр, үр хүүхдүүдтэйгээ АНУ-д хууль ёсоор амьдрахад нь илүү боломж олгох юм байна.
Үүн дээр нэмээд ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан хилийн ханыг барьснаар албаныхны мэдээлж байгаа энэ төлөвлөгөө хилийн хяналтыг улам чангатгана. Цагаачлалтай холбоотой энэ төлөвлөгөө Доналд Трампын ахлах зөвлөх болох хүрнэ хүү Жаред Кушнер, Стифен Миллер нар болон, эдийн засгийн зөвлөх нь боловсруулсан байна. Энэ асуудлаар эрх баригч Бүгд найрамдах намынхан нь дотроо хагаралтай байгаа юм.
Тиймээс төлөвлөгөөг парламентаар баталж гаргах боломж бололцоо хомс мэт харагдаж байгаа ч, Трампын багийнхан ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх сонирхолтой байгаа учраас эрх баригч намынхан ерөнхийлөгчийнхөө дэвшүүлэх төлөвлөгөөг дэмжиж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь ирэх сонгуульд Америкийг зорин ирдэг дүрвэгчдийн асуудал гол сэдэв болох нь тодорхой байгаа юм.
АНУ хилийн хяналтаа чангатгахаар төлөвлөж байна | ||
Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.