Шууд Chart

Суданы сөрөг хүчнийхэн Хартум хотод үйл ажиллагаа явуулж эхэллээ

2019-05-17 10:46:17

Суданы сөрөг хүчний улс төрийн нэгдэл Суданы үндэсний хөдөлгөөн нийслэл Хартумд үйл ажиллагаа явуулж эхэлснээ зарлалаа. “Аль-Хада” сувгийн дамжуулснаар энэ нэгдэл улс орныхоо улс төрийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой гэнэ.

Суданы үндэсний хөдөлгөөний дэд тэргүүн Махжуб аль-Ахмадийн хэлснээр энэ нэгдэл нь сонирхогч бүх талын оролцоотой орчин цагийн, иргэний шударга улс байгуулах зорилготойгоор үүсэн байгуулагдсан гэнэ. Энэ хөдөлгөөнд Суданы 46 зэвсэгт хүчний төлөөлөгчид нэгдсэн байна. Тэд хувьсгалын шаардлагыг дэмжиж, “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх” сөрөг хүчнийхэнтэй нэгдэн, армитай улс төрийн яриа хэлэлцээр хийх сонирхолтой байна.

Суданы цэргийн зөвлөлөөс Зэвсэг хүчний ерөнхий командлалын төв байрны дэргэд болж байгаа суугаа ажил хаялтыг зогсоох хүртэл сөрөг хүчнийхэнтэй 72 цагийн турш хэлэлцээрээ зогсоосноо өчигдөр зарласан. Армиас пүрэв гарагт нийслэл Хартумын төвийн хэсгийн хөдөлгөөнийг бүрэн сэргээхээр төлөвлөж байжээ. Гэтэл сөрөг хүчнийхэн Цэргийн зөвлөлийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, засаглалыг иргэний хүчинд шилжүүлэх хүртэл ажил хаялт, эсэргүүцлээ зогсоохгүй байхыг уриалсан байна.

Цэргийн зөвлөл, сөрөг хүчнийхэн улс төрийн хэлэлцээрээ зогсоох хүртэл шилжилтийн үеийн бүтэц, зарчмын асуудлаар зөвшилцөлд хүрэхэд ойртоод байлаа. Талууд шилжилтийн үеийг гурван жилийн хугацаатай үргэлжлүүлэхээр тохиролцсон юм. Түүнчлэн удирдах зөвлөл, Засгийн газар, хууль тогтоох байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнээр зөвшилцөөд байсан. Энэ дагуу хууль тогтоох зөвлөлд “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх” хүчин нийт суудлын 67 хувийг авахаар болжээ.


Суданы сөрөг хүчнийхэн Хартум хотод үйл ажиллагаа явуулж эхэллээ  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй