Шууд Chart

Хөрсний хөдөлгөөний улмаас далан дахин задрах эрсдэл үүсчээ

2019-05-17 16:17:53

Бразил улсын уул уурхайн “Вэйл” корпорац тус Минас-Жерайс мужид ойрын өдрүүдэд далан дахин задрах эрсдэл үүссэнийг анхааруулсан тухай мужийн прокурорын газраас мэдээлсэн байна.

Компанийн үнэлгээгээр хөрсний хөдөлгөөн одоогийн энэ хурдаараа үргэлжилбэл тавдугаар сарын 19-25-ны хооронд далан задарч болзошгүй гэж гарчээ. Ялангуяа хойд хэсгийн Гонго Соко уурхайд хөрс хөдөлгөөнд орж эхэлсэн байна.

Компаниас хоногийн 24 цагийн турш ажиглалт хийж, ард иргэдэд далан задрах эрсдэлийн талаарх мэдээлэл хүргэж байна. Түүнчлэн бямба гарагт иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд уриална гэжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард энэ бүсийн 400 иргэнийг далангийн нөхцөл байдалтай холбогдуулан нүүлгэн шилжүүлсэн юм.

Энэ оны нэгдүгээр сард  Минас-Жерайс мужид “Вэйл” компанийн хариуцдаг далан задарсны улмаас хамгийн сүүлчийн мэдээллээр 231 хүн амиа алдаж, 46 хүн ор сураггүй алга болсон юм.


Хөрсний хөдөлгөөний улмаас далан дахин задрах эрсдэл үүсчээ  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй