Шууд Chart

Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай

2019-05-22 13:32:22

“Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавилаа.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос ХНХЯ-тай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж буй тус зөвлөгөөнд хүүхдийн төлөө ажиллах үүрэг бүхий төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцож байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сүүлийн үед гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалж хүүхэд аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. Хүүхдийн эрх болон тэднийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг томчуудын дунд хомс, амьдралын буруу дадал хэвшил, хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, ухамсар дутмаг байгааг онцлов.

Сайдын илтгэлд дурдсанаар Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээллээр 2019 оны эхний 4 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 486 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сургалтын байгууллагын орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо 23 байна.

Эдгээр тоо баримтаас харахад гэр бүлийн орчинд “ээлтэй орчин” бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүний тулд гэр бүлийн гэр бүлийн хүүхдүүдийнхээ орчинд цахим хэрэглээг хянах, хязгаарлах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, дадал хэвшил олгох хүртэл эцэг эх, асран хамгаалагчид анхаарах цаг болжээ.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлага хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгааг урьдчилан гаргаж, орон нутгийн хүүхэд хамгааллын хамтарсан баг, олон нийтийн хүчин чармайлтыг нэгтгэн, уялдаа холбоог ханган ажиллаж байна. 

Цаашид Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр

1. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдан гарсан дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангахад төр, төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авч, хамтран ажиллах; 
2. Сургуулийн төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг тусгах;
3. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах;
4. Сургууль, дотуур байрын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, бодлого боловсруулахад эцэг эхийн зөвлөл, олон нийтийг татан оролцуулах, байнгын дэмжлэг, түншлэлийг бий болгох, хүүхдэд зөв үлгэр дууриал үзүүлэх, харилцах, тэднийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх; 
5. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн үдийн цай хоолны зардлыг нэмэгдүүлж, чанартай хоол хүнсээр үйлчлэх;

Орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр
1. Ачааллыг бууруулж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид бүрэн шилжүүлэх; 
2. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэврийн байгууламжийг шинэчлэн сайжруулах цогц бодлого хэрэгжүүлэх;
3. Насжилт өндөртэй, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй” дүгнэлттэй барилга, байгууламжийг шинэчлэн барих;
4. "Сургуулийн бүс, техникийн ерөнхий шаардлага" стандарт шаардлагын хэрэгжилтийг хангах, сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд эдгээр чиглэлд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх болно гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ


Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай  
Үзсэн: 19463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 22:59
Монгол сурган хүмүүжүүлэх арга зүйг хүүхдийн хүмүүжилд тусгахнь зөв. Хүүхдийг хэт эрхлүүлэхгүй .эцэг эхчүүд хатуу зодохгүй үгээр өөрсдөө үлгэрлэж хүмүүжүүлэх ёс байна. Хөдөлмөрч тусч зан хэрэгтэй.
Цэцэрлэг [127.0.0.xxx] 2020-03-09 19:12
Баянгол дүүргийн боловсролын хэлтэс багш ажилчдыг эрүүл мэндийн шинжилгээ өг гэхийн онц байдалд шилжчихээд цугларахгүй бай гээд байхад дээр нь байгууллага одоо ариутгал хийлгэж байхаар яг орохоо шийдсэн үед хийлгэмээр байнашдээ. Цэцэрлэг хэзээ орохыг мэдчихээд шинжилгээ ариутгалаа хийлгэж болдоггүй юм уу
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 18:46
bi yg bddg bsiishd setgelzuin sudalgaag angi bolgond orhgvmaa ghd zuwlguu awhiig hvssn hvvhdvvd orh hrgte shd
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 18:46
bi yg bddg bsiishd setgelzuin sudalgaag angi bolgond orhgvmaa ghd zuwlguu awhiig hvssn hvvhdvvd orh hrgte shd
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:46
Христийн Со УБ их сургуулийг төгссөн хэдэн сэтгэл зүйчид л байгаа биз. Үр хүүхдийн минь тархи толгойг угаахыг зөвшөөрөхгүй ээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 14:30
yg zuv zailshgui heregtei zuil shvv
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 11:08
Энэ маш чухал хэрэгтэй асуудал шүү.Дэжиж байна.Хурдан хэрэгжээсэй.5 хүүхдийн ээжийн хувьд санаа их зовдог.
Туяа [127.0.0.xxx] 2020-03-09 09:48
Яг зөв сэтгэл зүйч бас хуулийн мэдлэг маш чухал хүүхдүүд нэг нэгийгээ их цохиж гэмтээж бна миний хүүг доод зовий нь сэтлээд нүднээс нь нулмис асгараад юм харахгүй байгаагаар нь далимдуулаад зөндөө цохисон бна лээ хамарий нь хуглаад адилхан л хөөрхөн 8.9р ангийн хөвгүүд Цохисон хүү аав нь өнгөрөөд удаагүй хүү бсан болхоор ярьшиг гээл өнгөрөөсөн цагдаа шүүх гээд явбал нөгөө хүү бас л хуулийн хариуцлага аваад явчихна байх гээл орхисон хүнд гар хүрч болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй бна
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 01:28
Энэ дурак баячуудын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг тэглэх гэж яаж дуракдаж байнааа? Бичээсэй. Тэтгэврийн хөгшчүүл тэтгэврийн мөнгөө хандивлаж байхад энэ сайд ухаантай амьтан хэний цүнхийг бариад байнаа?
Зочин [127.0.0.xxx] 2020-03-10 18:08
шаагаарай авгай минь онц сурдаг хэрнээ ар гэрийн амьдрал тааруу монголдоо 5 жил ажилна гэсэн хүүхдүүдийг л гэсэн болохоос
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 22:02
Hyyli erh zyin bagsh ajillyylaach ee.Odo byr eh zalgaa aldlaa shde.ter setgel zyi,nohon yrjihyi yahav ee. Ayandaa bolno uag ynendee.said, bagsh 2-oo yalgaj tank bga yum yy.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 18:24
etika, estetik, psihologi, pedagog, logik uzsen hun l hiideg ajil
zochin [127.0.0.xxx] 2020-03-08 21:21
tertei tergv beltgj bga surguuli ni zaaj l bgaadag
багш байна би [127.0.0.xxx] 2020-03-08 06:36
Сурган, сэтгэл зүй судлаж байж багш болж байсан би. Гэтэл сүүлийн үеийн багш нар юу судлаад, юу мэддэг болоод багш болж байна вэ, хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг оношилж чадахгүй байж яаж хичээл заах гээд бгаа юм бэ, одоо бүүр сэтгэл зүйчээр дамжуулж ангиа удирдах уу тэй БОЛИОРОЙ БААТАРБИЛЭГ САЙД гуай
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 01:52
Яг зөв одооны хүүхдүүдийн эрх хүмүүжилгүй болцон хүнийг хүндэлхийг мэдэхгүй эрх. Хүнээс үг дуулж чаддаггүй тийм болцон байхад эцэг эхчүүд ёстой хүүхэддээ анхааралаа тавьдаггүй эрхлүүлээл зөнгөөр нь хаяцан. Багш ганцаараа тэмцээнд нэмэргүй үнэн үг хэлсэн багш нь буруутан болчихдог. Хүүхдийн эрхийг өндөрт тавьснаар хүүхдүүд их буруу юм сурж байна. Тиймээс хүүхдийн эрхийг ангилж гаргамаар байна. Хэт давуу биш. Гэр бүлд нэг өөр байх жишээний
Bagsh [127.0.0.xxx] 2020-03-07 23:43
Saidaa ta tsetserleg iin arga zuichiin tsalin yagaad harahgui ba. Arga zuich nariin zowolgoonoos harii geed garsan shuu
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 23:25
Сургуулиудын нийгмийн ажилтнууд гэж тэмцээн уралдааны удирдамж бичихээс хэтрэхгүй дарга шиг,ихэнх ажлаа багш нараар хийлгэнэ.Хүүхдийн хүмүүжлийн талаар юу ч хийхгүй,хүүхэдтэй ч ажиллахгүй ажлын чиг үүрэг нь бүрхэг хүмүүс бдаг.Энэ хүмүүсээ өөрчилж хөрвүүлэх хэрэгтэй дээ.
MGL irgen [127.0.0.xxx] 2020-03-07 23:01
Yag zuv buruu gej xelj medexgui yum. Gexdee setgelzuich mergejilten chanartai yoszuitei bx xeregtei sanagdana. Es buguus xuuxduudiig Alivaa shashnii ursgal shig ch yumuu 1 xunii uzleer niigmiig xugjliig xarj . Bolovson xuchin ni l zuv chanartai yoszuitei shudarga mergejilten bj chadax xeregtei
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 22:38
Сургуулийн нийгмийн ажилтнуудыг сэтгэл зүйчээр ажиллуулах, сургууль дахь нийгмийн ажилтны тоог хүүхдийн тоонд харгалзуулан стандартаа баримтлахад анхаарахгүй бол нийгмийн ажлын үйлчилгээ хүртээмж муу бгаад анхаарах
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 11:28
нийгмийн ажилтан, сэтгэл зүйч 2 бол тусдаа өөр өөрийн гэсэн онцлог, үүрэгтэй ажил. Хэзээ ч нийгмийн ажилтан сэтгэл зүйн суурь ойлголттой байсан ч сэтгэл зүйчийн үүрэг, үйл ажиллагаа, сэтгэл зүйн зөвлөгөөг өгч, мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллаж чадахгүй.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 20:06
Ta jub hun tulubshuulehed l anhaarlaa handuulmaar yum san
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 19:15
Сургуулийн нийгмийн ажилтнуудыг давхар сэтгэл зүйчээр ажиллуулж цалин сүлжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бас асар их бичиг цаасны ажил тайлан мэдээг багасгах хэрэгтэй. Тэгвэл сна үндсэн ажлаа хийж чадна.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 23:36
niigmiin ajiltan davhar setgel zuich hiine gej baihgui! hoyr uur mergejil tednii hiih zuil tusdaa
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 16:20
Нийгмийн ажилтнуудаа бичиг цаасаар даралгүй үндсэн ажил руу нь чиглүүлж өг
Зочин [127.0.0.xxx] 2019-05-27 21:12
хуулийг эргэж хармаар байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-27 12:58
Naadahnii chin sanaa bish tsaad amerik ahiin daalgavar
irgen [127.0.0.xxx] 2019-05-27 12:12
hol ochij huts ternii orond emchee sain ajilluul
bagsh [127.0.0.xxx] 2019-05-27 10:25
bagsh bur setgel zuich bh estoi teneg said mini bas 1 kontort suuh sul oron too gargah ni ih deed hicheeld setgel sudlaliig sain sudluul
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 10:59
bagsh nart angiin huuhduudtei ajillah tsagiig ni gargaj uguuch l gej husmeer bdg. Ter setgel zuich gedeg hun ni manai surguuliin huvid l huuhdiin ssuudliig shiidverleh hemjeend ajillaj chaddaggui turshlagagui medleg muutai l sanagddag. AUB nariig setgel zuin surgaltand suulgah heregtei l gej boddog.

Бидэнтэй нэгдээрэй