
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх агуулга бүхий уг тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эхээр нь уншиж танилцуулсан. Төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 52 гишүүний 34 нь буюу 65.4 хувь нь дэмжив.
Иймд “Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдав.
Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа | ||
Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.