
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, З.Нарантуяа, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Ц.Цогзолмаа, Б.Батзориг, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл нь Монгол Улсын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгааг ажлын хэсэг нягтлан үзсэн гэдгийг Я.Содбаатар гишүүн хэллээ.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгийн 58 хувь, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 90 хувь, салбаруудын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдтэй 23 хувийн нийцэлтэй байна хэмээн дүгнэжээ. Үндсэн чиглэлийн төсөл нь бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг гэдэг онцлогийг харгалзан үзэх, шаардлагатай бол хэлэлцүүлгийн дэгийг тусгайлан зохицуулдаг байх саналыг гишүүд гаргаж байв. Мөн төсөлд дэх арга хэмжээнүүдийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тооцон зөв эрэмбэлэх нь хувийн хэвшлийнхнийг үйл ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой байдгийг хэлж байсан.
Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос нэгтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй саналын томъёоллын санал хураалтаар үргэлжилнэ.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав | ||
Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.