
Чуулганы нэгдсэн хуралдаан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа.
Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах үед УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хууль болон тогтоолын төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тоггоох, мөн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд 1998 оноос хойш импортоор оруулсан дизель түлшинд төлөх онцгой албан татварыг чөлөөлж байгаа тул өнгөрсөн хугацаанд энэ татварт төлсөн 98.3 тэрбум төгрөгийг илүү төлөлтөөр бүртгэх асуудал нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулагдах асуудал тул тогтоолын төслөөс хасч, уг хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналыг томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.