
Манай улсад шинээр бизнес эрхлэх гэж байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд зах зээлд гарахад санхүүжилтээс эхлэн олон асуудал тулгардаг байна. Түүнчлэн зээл авахад барьцаа хөрөнгө зэрэг шаардлага ихтэй байдгаас гадна гаднаас шинэ тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвар өндөр төлдөг аж. Мөн жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд төслийн зээлд хамрагдах нь хүндрэлтэй байдаг. Учир нь төслийн зээлд хамрагдахад гурван жил тогтвортой ажиллаж, ашиг олсон байх мөн эргэлтийн хөрөнгөтэй байх зэрэг шаардлагуудыг тавьдаг учраас шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа газрууд авч чадалгүй хөл дээрээ тогтсон байгууллагуудад хүрдэг гэдгийг холбогдох хүмүүс шүүмжилжээ.
Дээрх шалтгаануудын улмаас өмнөх жил хэрэгжүүлж байсан тоног төхөөрөмжийг татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг дахин үзүүлэх хэрэгтэй байна гэж жижиг дунд үйлдвэрлэгчид үзэж байна. Энэ талаар “Хурд” агентлагийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
Төслийн зээл зохих хүмүүстээ хүрдэггүй | ||
Үзсэн: 1128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.