УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хурлаар баталсан ажлын хэсгийн өнөөдрийн /2019.05.29/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
•“Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах” Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан Ерөнхий хяналтын сонсгол 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
•Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
| Ажлын хэсгүүдийн хуралдаан болно | ||
| Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.