Шууд Chart

Монгол Улс БНХАУ-ын Тяньжин хотын Дунзянь боомтод 10 га газар эзэмшихээр болов

2019-05-29 12:06:36

Монгол Улс нь БНХАУ-ын Тяньжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газар эзэмшихээр болов. Энэхүү газар дээр "Монгол тээвэр логистикийн төв" байгуулагдах юм.

Төслийн бүтээн байгуулалт ирэх 7 дугаар сард эхлэх аж.

Ийнхүү Монгол Улсыг далайд гарцтай болгох, далайгаар дамжаад гуравдагч зах зээлрүү гаргах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Нөгөө талаар “Тяньжин Монгол тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлж Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагууд Монгол Улсын онцлогт нийцсэн үйлчилгээг уг логистикийн төвөөр дамжуулж үзүүлэх таатай боломж нөхцөл бүрдүүлнэ. Цаашлаад олон төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдүүлж байгаа аж. Мөн зөвхөн логистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон цаашид экспортод гаргах бүрэн боломж нээх зэрэг эдийн засгийн чухал үр ашигтай аж.


Монгол Улс БНХАУ-ын Тяньжин хотын Дунзянь боомтод 10 га газар эзэмшихээр болов  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй