Шууд Chart

Говийн бүсийн хоршоодын хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг сургалтад хамруулав

2019-05-30 10:03:30

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/, Азийн хөгжлийн банк /АХБ/-аас хэрэгжүүлж буй “Бичил санхүүгийн байгууллагыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хадгаламж, зээлийн хоршоодын дотоод хяналтыг сайжруулахад чиглэгдсэн сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна. Хадгаламж, зээлийн хоршоодын хяналтын зөвлөлийг чадавхжуулах 2 өдрийн ээлжит сургалтыг Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулж, говийн 4 аймгийг хамрууллаа. Сургалтыг АХБ-ны Олон улсын зөвлөх Пиер Сегиун, үндэсний зөвлөх Т.Оюунчимэг, СЗХ-ны албан хаагчид удирдан явуулсан бөгөөд говийн бүсийн 15 хоршооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг хамрууллаа.   

Сургалтын хөтөлбөрт хадгаламж, зээлийн хоршооны эрсдэлийн удирдлага, түүнийг хэрхэн удирдах, хяналтын зөвлөлийн үүрэг, дотоод хяналтыг хэрэгжүүлэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, санхүүгийн Фина системд тайлан илгээх зааварчилгаа, газар дээрх хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил дутагдал, анхаарах асуудлууд зэрэг сэдэв багтсан ба оролцогчид өөрийн хоршооны сүүлийн 4 жилийн санхүүгийн тайланд шинжилгээ хийж, тус тусын шинжилгээг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан туршлага солилцов.

Хадгаламж, зээлийн хоршоо нь хамтын удирдлага, хяналт бүхий гишүүнчлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллага тул дотоод хяналтын үүрэг нэн чухал байдаг. Хоршоодын хяналтын зөвлөлийг чадавхжуулах сургалтыг бүсчилсэн байдлаар үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Дараагийн сургалтад төвийн бүсийн хоршоодыг хамруулан ирэх 7 сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.


Говийн бүсийн хоршоодын хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг сургалтад хамруулав  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй