Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзав

2019-05-31 12:39:10

Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав.

Уулзалт яриа найрсаг байдалд болж, энэ үеэр хоёр талын Парламент хоорондын харилцаа, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс санхүүгийн хүндрэлийг даван туулахад Япон Улсаас үзүүлж буй санхүүгийн дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд хоёр үе шаттай зээлийн дараагийн шатны санхүүжилтыг яаралтай шийдэж өгөхийг Төлөөлөгчдийн танхимын даргаас хүсэв.

Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, японы талаас Японы Төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши нар байлцлаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзав  
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй