
Энэтхэгт цельсийн 50 хэмийн халуун болж, дэлхийн хамгийн халуун бүсийн тоонд багтаад байна. Энэ улсын олон хотод цельсийн 45 градусын халуун байгаа бол, өнгөрөгч ням гарагийн байдлаар Ражастан мужийн Чуру хотод цельсийн 50,8 градуст хүрч Энэтхэгийн хамгийн халуун хот болжээ. Үүний улмаас тус улсын хойд бүсийн Ражастан муж, төвийн бүсийн Мадяпрадеш мужууд хэт халууны түгшүүр зарлаад байна. Энэ 2 мужийн хувьд зуны дунд үед хамгийн их халдаг аж.
Гэвч энэ жил ялангуяа нутгийн хойд хэсгээрээ баруун болон өмнөд бүсийн Деканы тэгш өндөрлөгийн зарим газруудад их халуун болж байна гэсэн мэдээлэл байна.
Хэт халалт орон гэргүй хүмүүс, гудамж талбайн худалдаачид, замын цагдаа нар болон нэг хүн хүргэх зориулалттай 2 болон 3 дугуйт Ришка тэрэгний хөтөч нарт хамгийн хүнд тусч байгаа гэнэ. Мөн Амазон зэрэг интернет худалдаа, хоол хүнс хүргэлтийн компанийн ажилчид хэт халуунд ажлаа хийхэд хэцүү байгаа аж. Сайн дурын ажилтнууд ус болон бусад хүйтэн уух зүйл тарааж байгаа юм байна. Зарим хотууд гэнэтийн усны хомстолд орж байна гэх мэдээлэл ч байна.
Даваа гарагийн байдлаар дэлхийн хамгийн халуун 15 газрын жагсаалтад Энэтхэгийн 7 хот тосгон багтсан байна. Үлдсэн 8 газарт нь хөрш зэргэлдээх Пакистаны хотууд оржээ. Тус улсын Жейкобаба́д хот цельсийн 51 градусын халуун байгаа гэнэ. Энэ хотыг дэлхийн хамгийн халуун хот гэдгээр нь хүмүүс мэддэг байна.
Энэтхэгийн цаг уурын албанаас “борооны улирал саатсанаар хэт халууны урсгал ойрын хэдэн өдөр үргэлжлэхээр байна” гэж мэдээлж байгаа юм.
Энэтхэгт цельсийн 50 градусын халуун болж байна | ||
Үзсэн: 1567 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.