Шууд Chart

Facebook, Google зэрэг томоохон компаниудад шалгалт хийнэ

2019-06-04 17:06:10

АНУ-ын засаг захиргаа Amazon, Apple, Facebook, Google зэрэг компаниудыг Монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхэд томоохон шалгалт хийхээр бэлтгэж байна. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Шалгалтын явцад АНУ-ын Холбооны худалдааны комисс Amazon, Facebook-т, Хууль зүйн яам AppleGoogle компаниудад хяналт шалгалт хийх юм байна.

Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь ардчилагчид даваа гарагт өөрсдөө шалгалт эхлүүлж байгаагаа зарлажээ. Тэд Amazon, Apple, Facebook, Google, түүнчлэн технологийн бусад аваргуудыг хэтэрхий том, нөлөөтэй болж, шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна уу гэдгийг тогтооно гэсэн байна.

Ардчилагчид энэ ажлын хүрээнд томоохон компаниудын удирдлагуудын оролцсон хэд хэдэн сонсгол зохион байгуулж, шаардлагатай бол хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэг явуулах шаардлагыг биелүүлэхээс татгалзвал Конгрессыг үл хүндэтгэсэнд тооцож, шүүхэд хандана гэжээ.


Facebook, Google зэрэг томоохон компаниудад шалгалт хийнэ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй