
1783 оны өвөл Японы загасчид далайн шуурганд өртөж бурхан тэнгэрийн авралаар камчаткийн эрэг дээр амьд гарч иржээ. Хэдий камчаткаас төрлөх эх орон нь ойрхон байсан боловч нэгэнт Оросын эзэнт гүрний нутагт хөл тавьсан тул хөлөг онгоцны ахмад Дайкокуя Кодаю ОХУ-ын эзэнт гүрний нийслэл хотыг үзэж Оросын хатан хааныг харахыг хүсэн алс холын Петербург хотыг зорьжээ.
Гэвч мань эр найман жилийн дараа буюу 1791 онд Петербург орж хатан хаантай уулзсан байна. Тэрээр Хатан хааны хүлээн авалтанд очиход ордныхон хатан хааны гарыг үнсэж байгааг нь хараад хатан хааны сунгасан гарыг нь хүндэтгэлтэйгээр долоож орхижээ. Учир нь Япончууд тэр үед үнсэхийг мэддэггүй байсан тул үнсэхийг нь долоож байна гэж бодсон бололтой. Харин түүний энэ цайлган үйлдэл хатан хааны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм гэнэ билээ.
Орос оронд ирсэн Кодаю өөрийнхөө эх орноо төлөөлж байгаагаа ухамсарлаж аль болох соёлтой байхыг хичээж язгууртан лугаа адил хувцасладаг болсон гэнэ. Тэр эр өөрийнхөө орны тухай зөвхөн сайн сайхныг нь ярьж өгдөг байсан бөгөөд Оросын талынхны сонирхлыг татаж чаджээ.
Нэг үгээр хэлэх юм бол Кодаю ОХУ-д суух анхны элчин сайд болж үүргээ ч онц гүйцэтгэсэн юм байна. Нутагтаа хариад Орос орны тухай дэлгэрэнгүй мэдээлэл түгээхээс гадна нэлээн их шинэ дэвшилтэд санаа авч ирж түүнийгээ хэрэгжүүлсэн байна.
Үүний тоонд улаан бурхан өвчний вакцинжуулалт хийж туршиж үзсэн байдаг ажээ. Жирийн нэг загасчин тийнхүү улс орноо төлөөлж улс орондоо чамлахааргүй хувь нэмрээ оруулсан түүхтэй юм байна.
Загасчин элчин сайд | ||
Үзсэн: 1382 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.