Шууд Chart

Зарим газрыг Улсын тусгай хэрэгцээнд авлаа

2019-08-28 12:32:34

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүрэгт 10 га, лаг боловсруулах, булшлах зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэхь  Төв цэвэрлэх байгууламж, ТЭЦ 4-ийн үнсэн сангийн орчимд 22 га газрыг тус тус  Улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хил хязгаарын эргэлтийн цэгүүдийн солбилцлыг батлав.

Тусгай хэрэгцээний газрын мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгав.

Тус газруудын хилийн заагаас гадагш нэг километрийн дотор аюулгүйн бүс тогтоож, тухайн бүсэд хүн ам суурьшах, мал аж ахуй, тариалан, төмс хүнсний ногооны аж ахуй эрхлэх, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний аливаа үйл ажиллагаа явуулах, барилга  байгууламж барих, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлж ашиглуулахгүй байхыг Нийслэлийн удирдлагад чиглэл болгов.


Зарим газрыг Улсын тусгай хэрэгцээнд авлаа  
Үзсэн: 2872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 12:15
Төр мэдэх юмаа мэдэлгүй яахав вэ гэхдээ Багануурын малтай иргэд багтах нутаг бэлчээргүй Төв Хэнтий аймгууд ийн нутагт ад үзэгдэн амьдардаг гэдгийг мэддэг болов уу
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 12:33
дэмжиж байна

Бидэнтэй нэгдээрэй