Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга "Русские Витязи" багийн уран нислэгийн үзүүлэх тоглолтыг үзэж сонирхов

2019-08-28 17:04:14

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолт өнөөдөр Хүй долоон худагт болж өнгөрлөө.

Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үзэж сонирхов.

Төрийн тэргүүнийг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко нарын төлөөлөгчид угтаж, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

ОХУ-ын агаар, сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийнхан СУ-30СМ сөнөөгч онгоцоор агаарт уран нислэг хийж үзүүлсэн бөгөөд энэхүү онгоц нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, амдан сөнөөгч онгоц юм байна.

Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаярын хэлснээр өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг ОХУ-ын нисэгчид сайн гүйцэтгэсэн бөгөөд  үхлийн гогцоо хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнддээ тооцогддог байна.

Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг хэцүү жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг аж.


Ерөнхийлөгч Х.Баттулга "Русские Витязи" багийн уран нислэгийн үзүүлэх тоглолтыг үзэж сонирхов  
Үзсэн: 5930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bbb [127.0.0.xxx] 2019-09-01 17:39
Archaagui uls turchid bid bas ingeed nisch boloh l bsan.
дээгий [127.0.0.xxx] 2019-08-30 22:44
юуны өмнө энэ дайнд амь үрэгдсэн орос монгол цэргүүддээ гавьяаг чинь дурсаж байгаагаа илэрхийлж та нараар бахархаж буйгаа илтгэн өөрийнхөө талархалыг дэвшүүлж бна үр удам тань үүнийг үргэлж мэдрэх болно биднийг зорин ирж агуу гүрний батлан хамгаалахын бахархлыг үзүүлж буйд баяртай байна энх тайван энэ дэлхийд үүрд мөнхөд ноёлох болтугай
Зочин [127.0.0.xxx] 2019-08-29 14:00
1940 оны загварын буу тэвэрч, 50 оны тактикаар байлдахаар төлөвлөдөг, энхийг сахиулагчид нь эргүүлээ дугуйгаар гүйцэтгэдэг, тал танкны төсөвгүй ч татвар төлөгчдийн мөнгийг улс төрийн нам санхүүжүүлэх сагал гаргадаг парламентийн гишүүдтэй, Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Харийн онгоц толгой дээгүүр нь нисэж, харийн цэрэг эрүү өндөр талбай дээр нь алхаж, харийн танк тал дээр нь эргэлдэж байхыг баяр дүүрэн бахдалтайгаар харан таашааж байгааг харах цаг байдаг л юм байна.
ХМ [127.0.0.xxx] 2019-08-29 14:54
ХУЖАА ДАНЖААД ЧАМД ОГТ ПАДГҮЙ ХЭРЭГ. ӨМХИЙ БӨГСӨӨ ЧИРЭЭД НУТАГТАА ОЧИЖ ЯЛЗАР!
Зочин [127.0.0.xxx] 2019-08-29 12:46
ОХУ-ын ерөнхийлөгч тэгэхэд 5000 км-ийн цаанаас зорьж ирж байхад манай ерөнхийлөгч 1000 хүрэхгүй км явж я чадахгүй байна уу
Зочин [127.0.0.xxx] 2019-08-29 12:45
Халхголд байлдаж амь үрэгдсэн дайчдынхаа шарил дээр очиж хүндэтгэл үзүүлэхээс ерөнхийлөгч юунд цэрвэнэ вэ. Бүхэл бүтэн 80 жилийн ой нь тохиож өайхад дайн болсон газарт нь яагаад очихгүй байна вэ.
хурд [127.0.0.xxx] 2019-08-29 10:53
генерал Б.Батбаяр гэж юун нислэг тайлбарладаг хүн бэ. яасан сонин малгай хувцастай монголоор муу ярьдаг хүн б.а юу ч ойлгосонгүй. Мэргэжлийн нисэгч мөн үү.
OHU bolon mongol uls uurd mandtugai eh nutag mongol orondoo bi hairtai [127.0.0.xxx] 2019-08-29 02:20
G
Hugo [127.0.0.xxx] 2019-08-28 18:05
Оросуудын дунд зогсож байгаа юун будуун хужаа бацаан бэ
Зочин [127.0.0.xxx] 2019-08-28 21:28
yaagav,nuguu hotiin dyraksht:zuvhun UURTUU zoriuulj N00 uruug 1-r davhart bariuulsan gesen,malsht!
Зочин [127.0.0.xxx] 2019-08-28 17:59
Vnexeer goe vzvvlber bolsoon
Зочин [127.0.0.xxx] 2019-08-28 17:57
hamag zamaa haaj tugjeed hotoos garah gej boon yum bolson, ayataihan zohion baiguulaad humuust hurgehgui
Зочин [127.0.0.xxx] 2019-08-28 21:30
erthen garahgyui yaasan yumbedee:manaihan tsagaa tulgaj ochdogsht. tegeeed 1-1ndee dandaa sadaa boltsgoodog!
Зочин [127.0.0.xxx] 2019-08-28 17:55
Үзсээн.огшмоор бахархмаар дэндүү гайхамшигийг биширсээн.Орос ах нар нөөлөгтэй түшигтэй.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-29 14:51
Толгой дээгүүр чинь сүрийг үзүүлээд байхад нөмөр нөөлөг яриад байдаг чи ч дээ.

Бидэнтэй нэгдээрэй