
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 9-р сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байж, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна.
2019 оны 08-р сарын 30-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 23-25 хэм дулаан байна.
2019 оны 08 дугаар сарын 30-ны 20 цагаас 08 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-р сарын 1, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.