Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

2019-08-31 09:04:42

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 9-р сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байж, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна.

2019 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

9-р сарын 1, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ. 


Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан   
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй