Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

2019-09-13 14:51:25

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

2019 оны 09 дүгээр сарын 13-ны 20 цагаас 09 дүгээр сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бага зэргийн бороо орно.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө  0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулаараа цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 16-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй