Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

2019-09-14 06:55:05

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11метр. 15-17 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулаараа цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 16-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-14 09:46
сонирхолтой

Бидэнтэй нэгдээрэй