
Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.
2019 оны 09-р сарын 16-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос 5-10 м/сек. 15-17 хэм дулаан байна.
2019 оны 09 дүгээр сарын 16-ны 20 цагаас 09 дүгээр сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 хэм, бусад хэсгээр 6-11 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 19-24 хэм, бусад хэсгээр 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2019 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа цас орно. Салхи 18, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан | ||
Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.