
“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг манай улс анх удаа зохион байгуулж байна. Чуулган 3 хоног Төрийн ордонд үргэлжилсэн бөгөөд “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, чуулганаас гарсан санал дүгнэлт, үр дүн, ач холбогдлын талаар оролцогчид байр сууриа нэгтгэсэн байна.
Уг чуулга уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Н.Оюундарь, Б.Ундармаа, З.Нарантуяа зэрэг гишүүд идэвх санаачилгатай оролцож эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцлоо. “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд ОХУ, БНХАУ, Швед, Филиппин, Солонгос зэрэг орны эмэгтэйчүүд оролцлоо.
УИХ-ын эмэгтэй гишүүд “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо | ||
Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.